Аугаа эх орны дайны ялалтын 77 жилийн ойг тохиолдуулан Владимир Путин Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Киргиз, Молдав, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Абхаз, Өмнөд Осет, Донецкийн болон Луганскийн Бүгд Найрамдах Ард Улсуудын удирдагч болон иргэдэд, мөн түүнчлэн Гүрж, Украины ард түмэнд баярын цахилгаан илгээсэн тухай Кремлийн албан ёсны цахим хуудаст нийтэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээндээ энэ өдөр бид нацизмыг тоолж баршгүй их золиос, зовлон зүдгүүрийн үнэ цэнээр нацизмыг бут ниргэсэн дайчид, эх орны хөдөлмөрчдөд хүндэтгэл үзүүлж байгааг онцгойлон тэмдэглэжээ.
"Өнөөгийн бидний нийтлэг үүрэг бол олон улс орны хүмүүст маш их зовлон авчирсан нацизмыг сэргээхээс урьдчилан сэргийлэх явдал юм. Дайны жилүүдэд болсон үйл явдал, оюун санааны нийтлэг үнэт зүйлс, ахан дүүсийн найрамдлын уламжлалын тухай үнэнийг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх шаардлагатай байна” гэж дурджээ.
Өөрийгөө тунхагласан Донецк, Луганскийн бүгд найрамдах ард улсуудын тэргүүнүүдэд илгээсэн цахилгаандаа Путин өнөөдөр Оросын цэргийн албан хаагчид "өвөг дээдсийн адил" "нацистын бузар булайгаас эх орноо чөлөөлөхийн төлөө тэмцэж байна" гэжээ. Путин “1945 оных шиг ялалт биднийх болно” гэдэгт итгэлтэй байгаа хэмээн Кремлийн цахим хуудсанд тэмдэглэжээ.
Эх сурвалж: kremlin. ru