Цаг үеийн мэдээ

Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд төдийгүй, 20-р зууны хамгийн удаан засгийн эрх барьсан хатагтай Маргарет Тэтчерийн хөшөөг төрсөн хот Грантхэмд нь босгожээ. Хөшөөг ямар нэг өргөн хүрээг хамарсан ёслолын үйл ажиллагаагүй нээсэн ч хөшөөний хаалтыг аваад хэдхэн цагийн дараа өндөг шидсэн байна. 

Төмөр хатагтайг эсэргүүцэгчид хөшөөг завааруулах эрсдэлтэй гэдгийг орон нутгийн албан тушаалтнууд анхааруулснаас хойш ердөө хоёр цагийн дараа бодит үйлдэл болон хэрэгжжээ. Английн Грантхэм хотод Тэтчерийн гурван метр өндөр хүрэл хөшөөг босгож, нам гүмхэн нээсэн байна. 

Тэтчерээр төрөлх хотынхон нь бахархдаг ч түүний үйл хэргийг шүүмжлэгчид ч цөөнгүй байдаг ажээ. Ням гарагийн өглөө хөшөөг нээсний дараа хотын оршин суугчид цуг зургаа авахуулан баярлаж байсан боловч хажуугаар нь өнгөрсөн мотоциклчид тоогүй өнгө аясаар зүхэх явдал ч гарсан байна. 

Эх сурвалж: The Guardian 

 

Таны сурталчилгаа