ОХУ-ын Ерөнхий прокурорын газар Украины “Азов”-н дэглэмийг террорист байгууллагын жагсаалтад оруулахыг шаардаж Дээд шүүхэд ханджээ. Энэ тухай ОХУ-ын Хууль зүйн яам мэдэгджээ.
Шүүх хурал энэ сарын 26-нд хаалттай явагдахаар товлогдсон гэж тус газраас мэдээллээ.
Мариуполь хотод 2014 онд сайн дурынхан Азовын дэглэмийг байгуулсан. Үүнээс хэдэн сарын дараа Украины Үндэсний гвардид элссэн байна. Азовын оршин тогтнох эхний үе шатаас эхлэн түүний дайчдыг хэт барууны болон неонацист үзэл сурталтай холбодог. Одоо тус дэглэмийн удирдлага болон Украины Зэвсэгт хүчнийхэн тус үзэл суртлын чиг баримжааг үгүйсгэдэг байна.
Мариуполь дахь "Азовсталь" үйлдвэрт хэдэн долоо хоног байж хамгаалж байсан цэргийн хүчний дийлэнх хувийг Азовын дайчид бүрдүүлж байсан. Тэднийг 5-р сарын 16-наас Оросын талруу шилжүүлж эхэлсэн.
Украины эрх баригчид Азовын сөнөөгчдийг Оросын олзлогдогсдоор солино гэж мэдэгдээд байсан. 5-р сарын 17-нд ОХУ-ын Төрийн Думд депутатууд Мариупольд хамгаалалтад байсан Азовын дайчдыг "нацист гэмт хэрэгтнүүд" гэж тооцон шилжүүлэн өгөхийг хуулиар хориглохыг санал болгожээ.
Эх сурвалж: Настоящее время