Цаг үеийн мэдээ

Чингэлтэй дүүргийн “Эрүүл мэндийн төв”-д дүүргийн төсвийн хөрөнгөөр эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрэн тоноглогдсон авто машиныг гардууллаа. Түргэн тусламжийн авто машин гардуулах үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч. Д.Отгонбаатар нар албаны хүмүүсийн хамт оролцлоо. 

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хэлсэн үгэндээ “Дүүргийн Эрүүл мэндийн төв”-д түргэн тусламжийн машин нь нэн шаардлагатай байсан. Үүний үндсэн дээр дүүргийн төсвийн хөрөнгөөр иж бүрэн тоноглогдсон яаралтай тусламжийн машиныг гардуулж байгаа юм. Ингэснээр иргэнд очих түргэн  тусламжийн үйлчилгээ хурдан шуурхай болж байгаа. Нөгөө талаар эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх ач холбогдолтой юм. Манай дүүрэгт 2017 онд эмнэлэг барих шийдвэр гарсан боловч, газар байхгүй улмаас өнөөдрийг хүртэл баригдаагүй. Энэ асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020-2021 оны төсвөөс санхүүжилт гаргуулж, 5.6 тэрбум төгрөгөөр 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2.8 га газрыг чөлөөлж бүрэн дууссан байна. Одоо Чингэлтэй дүүргээс Азийн хөгжлийн банкинд тендэрээ зарлан эмнэлэг барих ажлаа хурдан эхлүүлээч гэсэн хүсэлт тавьж ажиллаж байна” гэлээ. 

Тус автомашин нь БНХАУ-д 2022 онд үйлдвэрлэгдсэн 2400 моторын хүчин чадалтай, гэрлэн болон дуут дохиотой, хүчилтөрөгчийн баллон, өвчтөний ор, сандал зэргээр тоноглогдсон автомашин аж.

Таны сурталчилгаа