Цаг үеийн мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Баянгол дүүргийн 22-р хорооны зургаан иргэн угаартаж нас барсан болон хувийн мэдээлэл задруулсан асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн хураангуй:

-Нас барсан иргэдийн хувийн мэдээлэлд ташаа зүйл орсон. Нас барсан иргэн О согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг тодотгов.

-Хэрэгтэй холбоотойгоор ЦЕГ-ын дэд дарга Н.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ.

-Хохирогч О.Одбаяр тухайн үед цэргийн алба хааж байсан тул хохирогчоор тогтоогоогүй. Харин одоо хохирогчоор тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон.

-О.Одбаяр нь Хилийн цэргийн 0184-р ангийн үлгэр жишээ байлдагч байсан тул сайд онцгой анхаарал хандуулж байгаа.

-ЦЕГ, АТГ-аас Тавантолгой түлш компанийн удирдлагуудыг мөрдөн шалгаж, 29 төрлийн түүхий эдэд шинжилгээ хийж байна. Хэрэв хууль зөрчсөн байвал хариуцлага тооцно.

-Хохирогчдын хувийн мэдээлэл цахим орчинд тарсан нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд буруутай этгээдүүдэд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох боломжтой.

-Цахим орчинд тарсан мэдээлэлд худал зүйл орсон тул зориуд тараасан худал мэдээлэл гэж үзэж, хэрэг илрүүлэхийн төлөө ажиллаж байна.

-О.Одбаярыг хамгаалж, шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлнэ гэж мэдэгдлээ.

Таны сурталчилгаа