Баянгол дүүргийн 22-р хороонд зургаан иргэн угаартаж нас барсан. Тэдгээр иргэдийн хувийн мэдээлэл өчигдөр оройны 21 цагийн орчимд сошиал орчинд тархсан. Эдгээр дунд амь хохирогч О-г архины хамааралтай, амь хохирогчийн хүү О.Одбаярыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан гэх хэт хувийн мэдээлэл нь байсан юм. Нас барсан иргэдийн хувийн мэдээлэлд ташаа зүйл орсон. Нас барсан иргэн О согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг Хууль зүйн сайд О.Алтангэрэл тодотгов.
Сэтгүүлчид Цагдаагийн байгууллага өөрөө мэдээлэл задруулсан байж болзошгүй талаар асуухад сайд О.Алтангэрэл:
-
Гэмт хэргийн сангаас жирийн иргэн мэдээлэл авах боломжгүй.
-
Халамжтай холбоотой фото зураг, мэдээлэл нь Цагдаагийн байгууллагад байхгүй.
-
Хохирогчийн хувийн мэдээллийг олон нийтэд цацсан нь ёс зүйгүй бөгөөд хууль зөрчсөн үйлдэл.
-
Ташаа мэдээлэл тарааж, хохирогчийг согтууруулах ундаа хэрэглэсэн мэтээр мэдээлсэн.
-
Цагдаагийн байгууллагад хадгалагдах ёстой мэдээлэл алдагдсан.
Хариуцлага тооцох уу?
Сайд О.Алтангэрэл:
-
Мэдээлэл задруулсан этгээдийг заавал олж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
-
Хэрэв Цагдаагийн байгууллага мэдээлэл задруулсан нь тогтоогдвол, удирдлагад хариуцлага тооцно.
-
Хувь хүний мэдээллийг хамгаалах нь удирдлагын үүрэг бөгөөд зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдлээ.