Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг- 2024” хөтөлбөр, “Тэрбум мод”үндэсний хөдөлгөөний хүрээнд сумдын ногоон байгууламж, тарьсан модны усалгаа, арчилгааг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр 5-10 тонны багтаамжтай усалгааны зориулалтын 8 авто машиныг Цогт-Овоо, Манлай, Ханхонгор, Мандал-Овоо, Баяндалай, Номгон, Сэврэй болон Даланзадгад суман дах Сум дундын ойн ангид аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат, холбогдох албаныхан оролцон хүлээлгэн өглөө.
Тус онд Цогтцэций, Баян-Овоо сум өөрийн хөрөнгөөр усалгааны авто машин авсан бөгөөд 2023 онд Гурвантэс, Булган, Ноён, Хүрмэн, Ханбогд сумдад усалгааны машин нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.