БНСУ-ын Сөүл хотод болж буй “HANARO CUP 2022” хөлбөмбөгийн тэмцээнд Монгол Улсын баг амжилттай оролцож байна. Монголын баг тэмцээний хасагдах шатны эхний тоглолтоо Узбекстаны багтай хийж 4:1-ээр хожжээ. "GME" компаниас зохион байгуулж буй тус тэмцээнд Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч буй 16 орны баг хасагдах шатанд өрсөлдөж байгаа юм.
Дараагийн тоглолтоо Шри Ланкын багтай Сөүлийн “Хючан” цэнгэлдэх хүрээлэнд есдүгээр сарын 12-нд хийнэ. Түрүүлсэн баг 5 сая воны шагнал хүртэнэ.