Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын нийт алба хаагчдын дунд 2022 оны “Шатар”-ын аварга шалгаруулах тэмцээн 2022.09.01-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Уг тэмцээнийг хамт олныхоо дунд шатрын спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, оюуны алжаал ядаргааг тайлах, ур чадварыг нэмэгдүүлэх, зорилгоор зохион байгуулсан юм.

Тэмцээний тэргүүн байранд Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Төрмөнх, дэд байранд Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Мөнх-Од, гуравдугаар байранд Дотоодын цэргийн тусгай салбарын харуулчин ахлах ахлагч Б.Эрдэнэбат, эмэгтэй төрөлд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баасанжав, дэд байранд Захиргааны удирдлагын тасгийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн д/ч Э.Баттуул, гуравдугаар байранд Захиргааны удирдлагын тасгийн бичиг хэргийн эрхлэгч, архивч цагдаагийн дэд ахлагч М.Уранбилэг нар тус тус шалгарч, шагналыг цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг, Монгол улсын гавъяат багш, дасгалжуулагч Н.Батлав нар гардуулан өглөө.

Тэмцээнд амжилттай оролцсон оюуны спортод хайртай алба хаагчдад амжилт хүсье.