Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр: Төрийн зүгээс эрхлэх шаардлагагүй зарим үйлчилгээг хувийн хэвшлээр хийлгэнэ. Сургууль цэцэрлэгийн хүнс хангамж, тохижилт, гэрэлтүүлэг, чимэглэл, цэцэрлэгжүүлэлт, төрийн өмчийн байруудын ашиглалтын асуудал зэрэг бизнесүүдийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэв.