2025 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хайртай хүнээ гомдоох үг хэлэхээс болгоомжил. Асуудал анх эхлэхдээ таны буруу байсан бол уучлал гуйхаас бүү нэрэлх. Энэ үйлдлээ дахин давтахгүй гэдгээ улиг болоогүй хэлбэрээр илэрхийл. Энэ өдөр та бусадтай бүтээлчээр хамтран ажиллах чадвартай байна. Өнөөдөр үүссэн түншлэл удаан хугацааны турш үр бүтээлтэй байх болно.
Үхэр: Санаандгүй байдлаар мөнгөн зарлага гарах бололтой. Бүх зүйлд бэлэн бай. Өнөөдөр хайртай хүндээ бүү хатуурх. Мөн яаруу алхам, гэнэтийн шийдвэр бүү гарга. Сэтгэл санаа тогтворгүй байгаа үед бусдын урхинд амархан орох магадлалтай. Өөртөө л итгэ. Ямар нэг ажил эхлэх бол бага зэргийн зан үйл танд тустай байж мэднэ.
Ихэр: Хайр дурлалын харилцаанд үүссэн асуудлаа шийдэх боломж гарна. Гэхдээ хэн хэн нь харилцаагаа сайжруулах хүсэлтэй байх ёстой. Бүх зүйл аяндаа сайн сайхан болно гэж бодох хэрэгтэй. Таагүй нөхцөл байдлыг эцэс болгох нь таны сэтгэл санааг өндөрт өргөнө. Гэр ахуйн асуусдээ засаж сэлбэх зэрэгт сайн өдөр болно.
Мэлхий: Таны оюун ухаан өнөөдөр соргог байна. Шинжлэх ухааны нээлт, сүүлийн үеийн технологийн ололтыг судлах хүсэл нэмэгдэнэ. Хуучны танилууд болон найзтайгаа харилцаа холбоогоо сэргээх бололтой. Хайртай хосууд зөрчилдөх юм бол дотоод сэтгэлээ хэрхэн илэрхийлж ойлгуулахаа мэдэхгүй байх талтай. Өөрийгөө зоригжуулснаар гайхалтай мэдрэмжийг амтлах болно. Цагийг хайртай хүнтэйгээ романтик орчинд өнгөрүүлэхийг хичээ.
Арслан: Амгалан тайван байдал, сайн сайхан давамгайлах хандлагатай өдөр. Бусдыг өөртөө татах чадвар ч өндөр байна. Мөн сэтгэлийн дотоод хүч их байна. Уран бүтээл туурвихад таатай үе. Таны гаргасан аливаа санал санаачилга сайн дэмжигдэнэ.
Охин: Хоосон айдас гай зовлон дууддагийг санаж яв. Бүх зүйл сайн сайхан болно бүтнэ гэдэгт итгэ. Хувь заяандаа гомдох ямар ч хэрэггүй гэдгийг танд зөвлөе. Үнэн гэдэг нүдэнд харагдаж гарт баригдах зүйл биш тул түүнийг харуулж, нотлох шаардлагагүй. Бас худал гэдэг сэтгэлдээ томруулж дүрсэлсэн бүхэн биш гэдгийг анхаар. Өөдрөг хүмүүс илүү холыг харж чадна.
Жинлүүр: Уран бүтээл хийхэд таатай өдөр. Өнөөдөр онгодтой байна. Энэ үедээ та дотоод ертөнцөө илүү анхаарах тул бодлогошронгуй, ганцаардмал мэт харагдах талтай. Иймд өөрийн байр суурь болон нөхцөл байдлаа зөв тайлбарлахгүй бол ойр дотнын хүмүүсээсээ хөндийрөх аюултай тул болгоомжил.
Хилэнц: Өнөөдөр та зочломтгой нэгэн байна. Энэ өдрийн хандлага нь өөрийгөө хөгжүүлэх боломжоо хэрхэн ашиглахтай холбоотой байна. Та л өөрийн нөөц бололцоог өдөөж чадна. Зарим үед ганцаараа байж, амьдралд чинь чухал нөлөө, өөрчлөлт өгдөг зүйлийг судал. Энэ үед та санамсаргүй зүйлээс шинэ нээлт хийх ур чадвартай байна.
Нум: Энэ өдөр эмх замбараагүй байдал сайнаар төгсөх боловч таныг зорилгоос тань хөндийрүүлж, ажил хэргийг зогсонги байдалд оруулна. Түр зуур аргацаасан арга хэмжээ хожим төвөг уддагийг та ойлгоно. Анхнаасаа далайцтай сэтгэ. Ажил дээр гэнэтийн шийдвэр гарах хэрэгтэй болно Ажил хэрэг ердийн байдлаас ер бусын огцом өөрчлөлт рүү шилжинэ. Та энэ бүхэнд бэлэн байж, тайван хүлээж ав.
Матар: Өөрийгөө хөгжүүлэхэд тохиромжтой өдөр. Мэдлэг боловсролоо шинэчлэхэд анхаар. Ухаалаг бөгөөд өндөр боловсролтой найз нөхөдтэйгээ уулз. Илэн далангүй ярилцаж, шинэлэг хөгжил дэвшлийн талаар өөртөө баримжаа олж ав. Хайр сэтгэлийн харилцаанд гарсан ан цав таныг хэвийн бус байдалд оруулна. Сэтгэл санааны хямрал бүх ажилд саад болно. Иймд өөрийгөө хэт зовоох хэрэггүй.
Хумх: Элдэв будилаан, ов зальтай тулгарах боловч од эрхсийн нөлөөгөөр байдал эргээд хэвэндээ удахгүй орох байх. Амжилт олсон мэдээ сонсоод баяртай байж магадгүй. Урьдын хүлээлт саатал арилах бөгөөд сэтгэл зовоосон асуудлуудын шалтгаан ил болно. Нөлөө бүхий хүнтэй харьцах харилцаа таны хувьд чухал байна.
Загас: Сул дорой, залхуу байдлаа бусдад бүү харуул. Бүх зүйлийг хугацаанд нь хийх хэрэгтэй. Азтай мөч тохиовол тэр ховор боломжийг бүү алд. Та аль болох тогтвортой, найдвартай харилцааг сонго. Ихэнх хүмүүс хуурмаг мэдрэмжээ буруу ойлгож мэднэ. Ийм үед хамгийн итгэлтэй хүндээ л дотоод нууцаа дэлгээрэй.