Цаг үеийн мэдээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11 тоот албан даалгавар, Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/699 тоот захирамжийн дагуу  усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд байгаа нүхэн жорлон, бохир усны цооногийг устгах ажлыг зохион байгуулж байна.

Цэнхэр сумын Засаг даргын тамгын газар, аймгийн БОАЖГ-тай  хамтран 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Урд Тамирын гол дагуух байрлалтай аялал жуулчлалын бааз, гэр буудлуудын  нүхэн жорлон, бохир усны цооногийг устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. 

Таны сурталчилгаа