Цаг үеийн мэдээ

МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн хооронд зохион байгуулагдаж буй цувралын арав дахь өдрийн барилдаанд Баянзүрх, Чингэлтэй дүүргүүд хоорондоо учраа тааран барилдав. 

Баянзүрх дүүргийн баг 15:10-ын харьцаагаар ялж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ өвөртлөн шагналын 5.000.000 төгрөг гардлаа. Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв. Барилдсан бүх бөхчүүд давааны мөнгөө авцгаав.

Баянзүрх дүүргийн багт улсын начин Ж.Ням-Эрдэнэ /4 даваа/, Э.Энх-Амгалан /3 даваа/, аймгийн арслан Б.Тайван /3 даваа/, Б.Нямсамбуу /1 даваа/, аймгийн заан Б.Даваадалай /3 даваа/, сэлгээнд Э.Өлзийбаяр /1 даваа/-тай барилдсан бол Чингэлтэй дүүргийн багт улсын начин Д.Тамир /2 даваа/, аймгийн арслан Б.Отгонбаатар /1 даваа/, Ц.Ганбат /1 даваа/, аймгийн заан Д.Пүрэвдорж /3 даваа/, цэргийн заан Ө.Батсуурь /3 даваа/-тай барилдацгаалаа.

Өнөөдөр буюу 10-р сарын 11-ний 19:00 цагаас Налайх дүүрэг, Өвөрхангай аймгийн багтай өрсөлдөнө. 

Таны сурталчилгаа