Цаг үеийн мэдээ

Хавдар судлалын үндэсний төв аравдугаар сарын 5-наас эхлэн эмчилгээ хийлгэж байгаа үйлчлүүлэгчдээ зориулж, Улаанбаатар чуулганы уран бүтээлчтэй хамтран "хөгжимт эмчилгээг" хийхээр болжээ. Хавдрын эсрэг энэхүү үйл ажиллагааны нээлтэд Улаанбаатар театрын үндэсний хөгжмийн найрал дууны уран бүтээлчид оролцож,  уран бүтээлээ толилуулжээ.

Энэхүү үйл ажиллагаа нь уран бүтээлчдэд нээлттэй бөгөөд лхагва гараг бүр уламжлалт байдлаар зохион байгуулахаар болжээ. Хавдар судлалын үндэсний төвийн зүгээс энэхүү санаачилгынхаа хүрээнд хүлээлгийн танхимдаа төгөлдөр хуур байрлуулжээ.

Таны сурталчилгаа