П.НАРАНБАЯР: ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ 2028 ОН ХҮРТЭЛ ХУУЧИН ЖУРМААРАА ЯВАГДАНА.
Өнөөдөр Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар эхэлж байна. Энэхүү шалгалттай холбоотой Боловсролын сайд П.Наранбаяр тушаал гаргалаа. 2028 он хүртэл ЭЕШ өнөөдрийг хүртэл явагдаж ирсэн журмаараа явагдана гэлээ.
Тэрбээр, Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2025 оны хоёрдугаар сарын 14-ний А69 дүгээр тушаал. 2026 оноос өөрчлөгдөх байсан ЭЕШ-ын энэхүү журмыг хэрэгжилтийг нь бид 2028 он хүртэл хойшлуулж байна.
Хоёрдугаарт, 10 дугаар ангид хүүхэд орж ирээд Монгол хэлний босго шалгалтаа өөрийнхөө боломжтой үед өгч болох боломжоор хангаж байна. Энэ талаар мэдээлэл өгөхөөр Ерөнхий боловсролын газрын дарга, Боловсролын үнэлгээний төвийн дарга нартай сууж байна гэлээ.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа: ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа өнөөдрөөс эхэлж байна. 10-11 дүгээр ангийн хүүхдүүд одоо 4 сарын 17-19-нд зохион байгуулагдах элсэлтийн шалгалтад Монгол хэл бичгийн шалгалтаа өгч болно. Хэрвээ Монгол хэл бичгийн шалгалтад босго оноо 400-дээ хүрчих юм бол насан туршдаа энэ шалгалтын үр дүнгээ ашиглаад явах боломжтой. Хараахан 400 оноондоо хүрээгүй бол 12 дугаар анги төгстлөө өгөх боломжийг бүрдүүлж байгаа. Шалгалтын төлбөрийг нь эцэг эхчүүд хариуцна.