Төрийн эрх бүхий албан хаагчид CU компанийн урилга, зардлаар Солонгос улсад ажлын өдрүүдээр 5 хоног аялж ирсэн талаар “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” ТББ болон иргэдээс мэдээлэл хийлээ.
"ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо" ТББ-ын тэргүүн Н.Батцэцэг: Нэгдүгээрт, худалдаачид бид төрөөс юу ч гуйлгүй амьдралаа авч яваа. Гэтэл гадаадын сүлжээ дэлгүүр орж ирж төрийн эрх баригчидтай үгсэн хуйвалдаж худалдаа үйлчилгээ явуулж эхэлсэн. Бидний амьдралын эх үүсвэрийг устгах гэж байгааг эсэргүүцэж тэмцэх болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Хоёрдугаарт, CU компанийн урилга зардлаар солонгос улсад аялаад ирсэн эрх бүхий төрийн албаны дарга нарт гомдол гарган АТГ-т шалгуулахаа албан ёсоор илэрхийлж байна.
Төрийн нэрээр баяжих хүсэлтэй бузар хүмүүс өт хорхой шиг үржиж байгаа учраас энэ улс хөгжилгүй, ард иргэд нь ядуугийн туйлд хүрлээ. Иймд төрийн нэрийг барьж яваа албан хаагчдыг цэвэрлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардаж байна. Монгол хүний хийж чадах бизнес, ажлыг гадныханд найр тавьж булааж өгч байгаа үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна. Хуулийн хариуцлага тооцож, төрийн албанд нь дахин ажиллуулахгүй байхыг шаардаж байна.
Иргэн
2025-02-18
Зөв асуудал хөндөж байна. Гэхдээ ТҮЦ одоо бүгд буух цаг нь ирсээн.
2025-02-18
Сайхан шудрага.сэтгэлээрээ ажилаа хийж чадах ёмс суртхуунтай цэвэр залуусаар наад төр.төсвийн армидаа цус сэлбээч .энэ хөгийн муу муухайтай холбогдсон хатиг шиг өвтгөж буй хүмүүсийг зайлуулаач
Зочин
2025-02-18
Тэтгэвэрт гарах нас нь хэтэрсэн авгай нар зайгаа залууст тавьж өгч болдоггүй, үхэн хатан татвар төлөгчдийн мөнгөөр зугаална вэ.
2025-02-18
Тэр ажилтнуудыг бүгдийг нь төрийн албанаас бүх насаар нь зайлуулах нь зөв. гэхдээ түцийг дэмжихгүйээ. Эрүүл ахуйн шаардлага болон хотын үзэмжид нийцсэн дэлгүүр байх хэрэгтэй. Гудамжны өнцөг буланд хог новш шээс баасан дунд байх түцийг зөвшөөрөхгүйээ
Baatartsogt Uyanga
2025-02-18
Монголчууд алтан дээр суусан гуйлагчин гэдэг үнэн шүү төрийн өндөр албан тушаалтан нь уул уурхайгаа ухаад баяжина, арай доор сууталтайнууд нь ард түмэнийг амьдрах боломжийг булааж түцээр амь залгуулж бга хүмүүсийг гудманд гаргаж CU GS-25гэх мэт архины газаруудыг олоноор нээж бна. Энэ байдлыг эсэргүүцэж бна.
Baatartsogt Uyanga
2025-02-18
Монголчууд алтан дээр суусан гуйлагчин гэдэг үнэн шүү төрийн өндөр албан тушаалтан нь уул уурхайгаа ухаад баяжина, арай доор сууталтайнууд нь ард түмэнийг амьдрах боломжийг булааж түцээр амь залгуулж бга хүмүүсийг гудманд гаргаж CU GS-25гэх мэт архины газаруудыг олоноор нээж бна. Энэ байдлыг эсэргүүцэж бна.
2025-02-18
иргэддээ ээлтэй төр баймаар байна шүү
Иргэн
2025-02-18
Гадагшаа улсын зардлаар явж байгаа хүмүүсийг харахаар ой гутаж, огиудас хүрэх юм. Юу ч бүтээхгүй, хаа холын мэргэжилтэй ийм хүмүүс явах юм. Очоод дэлгүүр хэсэх, архидахаас өөр юмгүй. Яах гэж яваагаа ч ойлгохгүй ийм хүмүүс улсын төсвийг маш их барах юм. Төр энэ асуудлаа цэгцлээч. Дээр нь Улаанбаатар хотын төлөөлөгч гэж луйварчдаа татаач, яах гэж элчин сайдын яам байгаа юм, эсвэл энэ яамаа татан буулгах хэрэгтэй. Төрийн мөнгө уйлахгүй гэж үнэн юм. Чанар дээрээ ядарсан ардын татварын мөнгө.