АНУ-ын Кентакий мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний шар усны үер буужээ. Тус мужид их хэмжээний цас орж, хайлсны дараа шар усны үер бууж 10 хүн амь насаа алдсан байна. Тус мужийн амбан захирагч Бишэйрийн мэдээлснээр бүс нутгийн зүүн хэсэгт хүчтэй салхи шуурч, цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа, мөн уснаас аврах ажиллагаанд ойролцоогоор мянга гаруй аврагчид үүрэг гүйцэтгэж байна гэжээ.
Бямба гарагаас ням гарагт шилжих шөнө үргэлжлэн орсон хур тунадасны улмаас үерийн түвшний хэмжээ 101.6 мм-ээс 177.8 мм хэмжээнд хүрчээ. Шар усны үерийн улмаас тус мужийн Вержиниа хотод онц байдал зарлаад байна. Түүнчлэн хүчтэй хар салхи шуурч болзошгүй байгаа талаар сэрэмжлүүлэг хүргээд байгаа юм байна.
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
Эх сурвалж: abc.news