Цаг үеийн мэдээ

17 дугаар жарны Элдэв эрдэнэт хэмээх хөхөгчин могой жилийн сар шинийн баярт зориулсан анхдагчийн өлгий Булган аймгаас төрөн гарсан "Таван аварга"-ын нэрэмжит барилдаан уламжлал ёсоор сайхан боллоо. 

Тус барилдаанд улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Анар, Б.Серик, Д.Хүдэрбулга тэргүүтэй улсын цолтой 17, аймгийн цолтой 33 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа. Их шөвгийн дөрөвт улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын начин Д.Амарсайхан, улсын начин Б.Түмэндэмбэрэл нар үлдэж  Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэж хурсан олныг баясгасан урамтай сайхан барилдаан болов.

Таны сурталчилгаа