Цаг үеийн мэдээ

Соёлын төв, соёлын ордны ерөнхий шаардлага стандартыг Соёлын сайдын тушаалаар байгуулсан Ажлын хэсэг болон харьяа газар, хэлтсийн албан хаагчид боловсруулж, Стандарт хэмжил зүйн газрын дэргэдэх Соёл урлаг (MASM TC-35)-ийн техникийн хороогоор хэлэлцүүлэн батлуулав.

Стандартын зорилго нь соёл, урлаг, өв уламжлалаа хадгалж хамгаалах соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээнд уламжлалт болон орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, монгол үндэстний соёлын агуулга бүхий бүтээгдэхүүнийг дэлхий нийтийн хүртээл болгон хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байгаа юм. Түүнчлэн нутаг дэвсгэрийн ялгаатай байдал, хүн амын тоо, цаг агаар, амьдрах арга ухаан, уламжлалт соёл, онцлог зэргийг харгалзан соёлын онцлогт нийцүүлэн  боловсруулсан байна.

Соёлын төв, ордны урлаг, соёлын үйл ажиллагааг зохион байгуулахад хүн ам, барилга байгууламжийн хүчин чадал, шаардагдах боломжит талбай, түүнд нийцсэн хүний нөөцийн, суурьшмал болон нүүдлийн үйлчилгээнд тохирсон олон талт соёлын үйлчилгээ үзүүлэх нэр төрөл зэргийг тогтоож өгсөнд уг стандартын ач холбогдол оршиж байгаа аж.

Таны сурталчилгаа