Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн Засаг дарга Женнис Хадистай цахим уулзалт хийх үеэр хоёр улсын далбааг буруу байршуулсан гэх олон нийтэд ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтэлсэнд тайлбар өгч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн ёслолын журам батлах тухай” 119 дүгээр зарлигт гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа баруун гар талын дүрмийг баримтална гэж заасан байдаг.

Мөн туг, далбааг баруун гар талын дүрмээр өрөөнийхөө аль таатай талд байршуулна гэж журамд заасны дагуу уулзалтын бэлтгэлийг хангахдаа хоёр улсын далбааг байршуулсан болно. 

Иймд агуулгыг нягтлалгүйгээр иргэдийг төөрөгдүүлэх худал мэдээлэл түгээхгүй байх, ташаа мэдээллээ залруулахыг холбогдох хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсье. 

Энэ мэт үйлдэл нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх уршигтайг бодолцон мэргэжлийн ёс зүйгээ баримтлахыг уриалж байна.

Таны сурталчилгаа