Хятадын Гуандон мужид хурдны зам дээр Tesla Model Y машин зогсоол руу орох гэж байгаад буруу жолоодогдож хоёр хүний амь насаа алдсан. Хятадын цагдаа нар явган хүний зам дээр болсон ослын улмаас хоёр хүн нас барж, ахлах сургуулийн сурагч, жолоочийн хамт гурван хүнийг хүндээр бэртээсэн ослыг шалгаж байна.
Уг ослын дараа Tesla компани жолоодлогын програм хангамж алдаатай байж болзошгүй тул Австрали улсад 1,000 гаруй машинаа эргүүлэн татахаар болжээ. Ингэснээр авто зам ашиглагчид, зорчигчид, жолооч нарыг хүндээр бэртэх болон амь насаа алдах осол гарах эрсдэлээс хамгаална гэж мэдэгдсэн байна.
Тус компани Tesla машины програм хангамжид шинэчлэл хийсний дараа жолоодлогын систем эрчим хүчээ алдаж, энэ нь бага хурдтай үед жолоочоос илүү ур чадвар шаардаж болзошгүй гэжээ. Хэрэв програм хангамжийг шинэчлэх үед алдаатай байвал аудио болон харагдах байдлаар сэрэмжлүүлэх дохио дуугарах ажээ.
Хэрэв Tesla хэрэглэгчдэд ийм дохио дуугарвал албан ёсны борлуулагчид хандах, програм хангамжаа шинэчлэхийг зөвлөж байна. Хятадад болсон ослын шалтгааныг тогтоож ослыг мөрдөн шалгахад компанийн удирдлага хамтран ажиллана гэдгийг мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian