Цаг үеийн мэдээ

Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Н.Мөнгөншагай "Хайрламаар сайхан" бие даасан 5 дахь тоглолтоо 2023 оны нэгдүгээр сарын 14-нд Улаанбаатар паласт хийх гэж байна.

Түүний тоглолтын талаар Хар сарнай хамтлагийн ахлагч С.Амармандах : "Есөн эрдэнийн нэгэн эрдэнэд орох Монголчууд бидний наадах дуртай дөрвөн бэрх шагайны нэг шагайг бэлгэдсэн Мөнгөншагай хэмээх нэртэй ард түмэн бидний хайртай хүүгийн "Хайрламаар сайхан" энэ сайхан тоглолт удахгүй болох гэж байна. Өргөн олноороо тэнгэрлэг түмэн олонд хийморьлог залуучууд бүгдээрээ хамтдаа үзье. Хийморио сэргээе" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.