УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Төрийн ордонд архидан согтуурч, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүнтэй зүй бус харьцсан гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан тайлбар хийлээ.
Тэрбээр "Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болсон. Нэгдүгээрт, би огт архи уудаггүй хүн. Үүнийг манай эргэн тойрныхон бүгд мэднэ. Хоёрдугаарт, Би Б.Пүрэвдорж гишүүнтэй маргасан асуудал бий. Маргаснаас үүдэж, зураг хөрөг гаргасан асуудал байх шиг байна. Би ханиадтай байгаа. Найтаах үед авсан зургийг тэгж тайлбарлаад байх шиг байна. Би тухайн өдөр шинэ хуулийн төслөө танилцуулаад тун завгүй явсан. Ёс зүйн байнгын хороонд ч үүнийгээ тайлбарласан. Б.Пүрэвдорж гишүүнтэй би янз бүрийн таарамжгүй харилцаа байхгүй" гэв.