Цаг үеийн мэдээ

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар С.Батдөлд холбогдох хэргийн асуудлаар мэдээлэл өглөө.

Х.Нямбаатар: "Төмөр замын албан тушаалтантай холбоотой эрүүгийн хэргийн тухайд хэрэг хялбаршуулсан зүйл ангиар шийдэгдэх боломжгүй. Гэмт хэргийн олонлогуудын хэлбэр байдаг. Энэхүү хэрэг нь энэ гэмт хэргийн олонлогийн аль хэлбэрт нь орохыг мөрдөн шалгах байгууллага тогтооно. Хамгийн сүүлийн дууссан үйлдлээр нь тэр өдрийг үйлдэж төгссөнөөр тооцож, эрүүгийн хууль буюу материаллаг хуулиар аль нь хүчин төгөлдөр байсан тухайн хуульд нь хамаатуулан зүйлчлэх асуудал яригдана. Энэ хэргийг анх илрүүлсэн байгууллага нь цагдаагийн байгууллага. 18,6 буюу мөнгө угаахаар зүйлчилж хэргийг шалгах эрхтэй байдаг.  Гурван зүйл ангиар зүйлчилж, газар дээр нь хэргийг илрүүлж яллагдагчаар татах саналаа оруулсан. Энэ хэргийг царайлуулах гэж хөнгөн зүйл ангиар ял сонсгож байна гэсэн асуудал яригдаад байна. Яллагдагч маань хүртэл өөрөө хөнгөн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа учраас хувийн батлан даалт гаргаж өгөөч ээ гэсэн зүйл ярьж байна лээ. Тодорхой ажиллагаа явуулж цагдаагийн байгууллагын эрх хэмжээний хүрээнд гурван зүйл ангиар ял сонсгож, эрх чөлөөнд нь халдах ийм процесс явагдсан" гэв. 

Таны сурталчилгаа