Цаг үеийн мэдээ

Хөгжлийн банкны нээлттэй сонсгол болж байгаатай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийнхөө байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "2019 оны үндэс хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол үндсэн чиглэл бол гүйцэтгэх засаглалд эрх мэдлийг шилжүүлэх. Томилгооны сайд нараа өөрсдөө томилж, төсвөө өөрсдөө баталдаг болсон. Төсвийн үндсэн дээр УИХ нэмэлт, өөрчлөлт эрхүүдээс татгалзсан. УИХ сайдыг баталдаг эрхээсээ татгалзсан. УИХ-ын гишүүдийн энэ эрх мэдлийг хасаж,  хяналт шалгалтын эрх мэдлийг нэмсэн. Ингэж гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалын ялгааг тогтоож, гүйцэтгэх засаглалд илүү эрх мэдэл өгөх үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлсэн. 2022 онд үүний дагуу УИХ-ын хяналт шалгалтын хуулийг баталсан. Монгол улсад 30 жил хууль батлаад л байсан хууль хэрэгжилтийн хяналт шалгалт хангалтгүй байна. Хяналт шалгалт муудсанаар хулгай, зэлгий хамаг муу, муухай бүхэн гарч байна гэсэн дүгнэлтэд хүрч, энэхүү хуулийг  2021 онд баталж, 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. УИХ-аас хяналт шалгалтын нийт 34 ажлын хэсэг байгуулагдаж, 3 түр хороо байгуулагдаж ажилласан. Бүх баримтыг шинжилж судлах учраас цаг хугацааны хувьд удаан байгаа. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өнөөдрийн өөрчлөлт шинэчлэлтийн эхлэлийг тавьж байгаа.  Үүнийг улам сайн хөгжүүлээд явах бололцоо бий "гэв.

Таны сурталчилгаа