Цаг үеийн мэдээ

Хүүхдийн мөнгө болон улсын бүртгэл дэх мэдээлэл зөрсөн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Иргэдийг бухимдуулсандаа Засгийн газрын зүгээс хүлцэл өчье.Амарбаясгалан  "Улсын бүртгэл мэдээллийн системд алдаа гарсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Хамгийн том алдаа нь Өрхийн бүртгэл мэдээллийн санд гарч ирээд байна. Тус сан нь нэгжийн бага түвшиндээ мэдээллээ нягталдаггүй, шилжилт хөдөлгөөний мэдээллийн зохих цаг хугацаанд нь хийдэггүй. Мэдээллийг цаг тухайд шинэчлээгүйн улмаас давхардал зөрүү үүсэж алдаа болсныг бид хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн мөнгийг бодох аргачлалд мэдээлэл өгч байгаа НДЕГ, ХХҮЕГ, АТҮТ, ҮСХ, УБЕГ, Татварын ерөнхий газар гэсэн төрийн зургаан байгууллага мэдээллээ хоорондоо хангалттй солилцдоггүй, уялдаа холбоо муутай, мэдээллийн давхцал зэргээс хамаарч тус асуудал үүслээ. Иймд эдгээр алдаа дутагдлаас болж иргэдийг бухимдуулсандаа Монгол Улсын Засгийн газрын зүгээс хүлцэл өчье.

Монгол Улс анх удаа төрд байгаа мэдээлэлд үндэслэн олон улсын аргачлалаар тооцож, хүүхдийн мөнгө олгох ажлыг эхэлсэн нь энэ юм. Өрхийн мэдээллийн сангийн бүртгэлд асуудал үүсэж эхэлсэн учир гарсан алдаануудыг арилгаж, цаашид цахимжих ажлыг улам бүр шинэчлэх болно. Системд “Та хүүхдийн мөнгөө авна” илэрч гарсан өрхийн хүүхдийн мөн ямар ч асуудалгүйгээр олгогдоно. Харин байр, орон сууц, автомашины давхардлаас үүдэн өндөр орлоготой болж харагдааж байгаа, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэх ойлголт төрсөн иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногт багтаан зохион байгуулахаар зорин ажиллана. Энэ хугацаанд төр иргэдтэйгээ хамтран ажиллах мэдээллийн санг шинэчлэхэд анхан, дунд шатны бүртгэлийн байгууллагууд идэвхтэй, эрчимтэй ажиллана.

Ингэснээр хүүхдийн мөнгө авах ёстой айл өрхийн хүүхдийг хүүхдийн мөнгөнд бүрэн хамруулахын төлөө ажиллана. Иргэдийг тайван байж Өрхийн бүртгэлийн мэдээллийн санг шинэчлэхэд иргэдийг идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна. Хүүхдийн мөнгөний тооцооллоос нэг ч хүүхэд орхигдохгүй. Мэдээлэл зөрүүтэй бол шалгуулах хүсэлтээ цахимаар гаргаж болно" гэв.

Таны сурталчилгаа