Цаг үеийн мэдээ

Хүүхдийн мөнгөний асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан: "Өрхийн мэдээллийн сангаа ашиглаж, өрхийн амьжиргааны түвшинг тооцоолж өрхийн орлого хөрөнгийн үнэлгээний хэмжээгээр нь тооцоолоод 91 хувьд нь хүүхдийн мөнгийг олгох ажлаа эхлүүлж байгаа юм. Мэдээллийн сангийн давхардлаас болж иргэдийн дунд бухимдал үүслээ. Үүнийг богино хугацаанд буюу цагаан сараас өмнө засаж, залруулна. Хоёрдугаар сарын эхний долоо хоногт мэдээллийн системээ бүрэн шинэчилж, алдаа мадаггүй ажиллах бүрэн хугацаа байгаа гэж харж байна. Өрхийн мэдээллийн хувьд асуудалгүй айл өрхүүд маань хүүхдийн мөнгөө өнөөдрөөс аваад эхэлж байгаа. Ингээд хоёрдугаар сар гарсан тохиолдолд нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгоно. Хоёрдугаар сарын мөнгийг хугацаанд нь өгнө. Мөн цагаан сар дөхөх учраас гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж өгөхөөр бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна" гэв.

Таны сурталчилгаа