Цаг үеийн мэдээ

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д. Амарбаясгалан, ЦХХХ-ны сайд Н.Учрал, Сангийн сайд Б. Жавхлан, ҮСХ-ны дарга Д. Батдаваа нар мэдээлэл хийлээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Цахим шилжилтийг эрчимжүүлэх цахим улс болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байхдаа бид сорилт бэрхшээлүүдтэй тулгарч байгаа. 2019 оноос хойш цахим үндэстэн болох тодорхой зорилтуудыг  хууль эрхзүйн шинэчлэл болон техник технологийн шинэчлэлүүдийг хийж тодорхой дэвшлүүдэд хүрч байна.

Нэгдүгээрт  нийтийн мэдээллийн ил тод байдал, хувь хүний мэдээллийг хамгаалах гэсэн хоёр хуулиар бид өнөөдрийн хэрэглэж байгаа системүүдээ анх удаа хуульчилж өгсөн. E-Mongolia систем нь төрийн мэдээлэл солилцооны үндсэн систем.  Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулиар төр өөрт байгаа мэдээллийг  ашиглахдаа иргэний зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй гэдэг зарчмыг даган мэдэгдэх хуудсыг хүргүүлдэг болсон.

Өрхийн мэдээллийн сан нь хаяг дээр суурилдаг. Өрхийн мэдээллийг баг, хорооны Засаг дарга нар хийдэг. Хэрвээ хаяг болон үл хөдлөх шилжүүлсэн тохиолдолд өөрийн биеэрээ очин шилжүүлнэ. Учир нь иргэний зөвшөөрөлгүйгээр бид хаягийг дур мэдэн шилжүүлэх эрх төрд байхгүй. Жишээлбэл миний хувьд БЗД-ийн 1 хороонд амьдарч байгаад 26-р хороонд амьдарч байна. Хаягаа шилжүүлээгүйн улмаас  хуучин гэрийн хаяг  дээрх айлын долоон хүүхэд миний хүүхэд болж гарч ирээд байгаа юм. E-Mongolia систем нь автоматаар тооцоолоод байгаа учраас бид өөрсдийн биеэр очин мэдээллээ шинэчлэх хэрэгтэй байгаа юм” гэлээ.

 

Таны сурталчилгаа