Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
• Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар,
• Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн Ховд, Баян-Өлгий аймаг, сумдад ажилласан талаар,
• Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.