Цаг үеийн мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филип Мэлоуныг өнөөдөр /2023.01.26/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. 

Уулзалтын хүрээнд  Кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэх, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай Төрийн мэдээлэл солилцооны системийн чиглэлээр туршлага солилцох, хамтын ажиллагааг эхлүүлэх,  Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон мэдээллийн технологийн гарааны компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг Их Британи Улсад сурталчлан таниулах, хамтын ажиллагааны гүүр болоход дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа ЦХХХ-ны сайд Н.Учрал илэрхийллээ.  Мөн яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцууллаа.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филип Мэлоун ЦХХХ-ны сайд Н.Учралыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байна гэдгээ хэлсэн. Мөн дээрх хүсэлтүүдийг хүлээн авч, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Таны сурталчилгаа