Цаг үеийн мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар “Туульсын хаан Жангар”тууль хайлах үйл ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 12-нд Алтай хотноо болно. 

Аймгийн Засаг даргын орлогч Ш.Насан: -“Жангар тууль хэрхэн судлагдсан юм, сүүлийн үеийн эрдэмтэд энэхүү туулийг хэрхэн судалж байна мөн тэдгээр эрдэмтдийн бүтээл туурвилыг олон нийтэд танилцуулах, хойч үедээ Жангар туулийн ач холбогдлыг ойлгуулах зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна” гэлээ.

Бага хуралд сүүлийн үед Жангар тууль судлалаар мэргэшиж байгаа эрдэмтэн судлаачид болон төрийн батламжит туульчид оролцохоороо онцлогтой аж. Тодруулбал, Монгол Улсын Төрийн батламжит туульч, МУСТА Э.Баатаржав, Төрийн батламжит туульч Д.Баатархүү, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Т.Баясгалан,  МУБИС-ийн багш, Хэл бичгийн ухааны доктор О.Отгонбаатар нар Жангар туультай холбоотой мэдээлэл бүхий илтгэл тавих ажээ. 

Таны сурталчилгаа