Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2015, 2017 онд золбин нохойн тооллогыг нийслэлийн 6 дүүргийн 31 хороонд түүвэрчилж хийхэд 40-50 мянган нохой тоологдсон бөгөөд үүнийг нийслэлийн 9 дүүргийн 152 хороогоор тооцож үзэхэд нийслэлийн хэмжээнд нийт 300-320 мянган золбин нохой байна гэсэн тойм дүнг гаргасан байна.
Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/67 дугаар тушаалаар нийслэлд эзэнгүй нохой, муурны тооллогын ажлыг зохион байгуулах бөгөөд өчигдөр /2023.03.23/ Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажлын хэсгийн сургалт болов.