Цаг үеийн мэдээ

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай албаны нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын дунд “Модон барилдаан”-ы тэмцээн 03 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны зааланд зохион байгуулагдлаа.

Алба хаагчдын бие бялдрын бэлтгэлийг хангуулах, нийтийн биеийн тамир спортыг сурталчлах, хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, олон улс, улсын аварга шалгаруулах спортын уралдаан тэмцээнд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор зохион байгуулж буй уг тэмцээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэс болон Улаанбаатар цагдаагийн хүрээний 31 анги байгууллагын 321 тамирчид хүч сорин өрсөлдөв.

Багийн нийлбэр дүнгээр:

- Төв аймгийн цагдаагийн газрын баг тамирчид ТЭРГҮҮН БАЙР

- Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба ДЭД БАЙР

- Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар ГУТГААР БАЙР тус тус эзэллээ.

Таны сурталчилгаа