Харанга хамтлагийн дуучин Төрийн соёрхолт, МУГЖ Х.Лхагвасүрэн анхны бие даасан "Нарыг хайрла" тоглолтоо хийх гэж байна.
Тоглолт 2023 оны 5 сарын 5, 6-ны өдрийн 18:00 цагт Улаанбаатар паласт болно. Тоглолтод Монгол улсын морин хуурын чуулга, шилдэг хөгжимчид оролцох ба тоглолтын зохион байгуулагчаар On`n Off продакшн, тоглолтын найруулагчаар МУУГЗ С.Ононбат ажиллаж байна.
Тасалбар 40.000, 60.000, 80.000 төгрөгийн үнэтэй.
Дуучны урын сангаас шилэгдэн шигшигдсэн шилдэг дуунууд энэ үдэш эгшиглэнэ.
Тасалбарыг https://www.ticket.mn/event/1578/ -ээс захиалаарай.