Цаг үеийн мэдээ

Дохагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр манай улсаас 81 кг-ын жинд Гэрэлтуяагийн Болор-Очир ганцаараа барилдана. Тэрбээр эхний барилдаанаа зохион байгуулагч орны Халил Ребахитай хийж үндсэн цаг дуусахаас 40 секундын өмнө тохож цэвэр ялснаар шилдэг 32 руу оров.  Г.Болор-Очир 1/16 шигшээд Молдавын Виктор Стерпутай барилдана.

Таны сурталчилгаа