Цаг үеийн мэдээ

Энэ долоо хоногийн Ням гарагт Европын Өдөрлөгт хүрэлцэн ирж, хамтлаг дуучдын ая дууг сонсонгоо үнэ төлбөргүй эрүүл мэндийн анхан шатны урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой. 

Өдөрлөгийн үеэр Европын Холбооны санхүүжилттэй НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй "Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь" төслөөс олон чухал бөгөөд сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулах болно. 

Үүнд:

-Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн мэргэжилтнүүдийн эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, амны хөндийн эрүүл мэнд, зүрх судасны өвчин, архи, тамхины хор уршиг гэсэн сэдвүүдээр хүргэх халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн зөвлөгөөнүүд

-Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн анхан шатны урьдчилан сэргийлэх үзлэг

- Түмэн дасгал

- Үнэ төлбөргүй кофе болон амттан

- Төслийн үйл ажиллагааны танилцуулга зэрэг олон олон үйл ажиллагаанууд багтана.

-5 сарын 14-ний Ням гарагт 

-11:00 - 18:00 цагийн хооронд

Таны сурталчилгаа