Цаг үеийн мэдээ

Шатрын 2023 оны насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний оролцогчид болон шүүгчид Ховд аймгийг зорилоо.

Олон угсаатны өлгий нутаг, Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Ховд хотноо Ховд аймгийн засаг дарга Э.Болормаагийн ивээл дор зохион байгуулагдах 2023 оны насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах шатрын шигшээ тэмцээний шилдэг 24 тамирчид дасгалжуулагчид өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны байрнаас баруун бүс Ховд аймаг руу хөдөллөө.

Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдорж нар шүүгч болон тэмцээнд оролцох тамирчдыг Монгол сайхан заншлаараа мөнгөн аяга сүүтэй үдэн гаргаж аян замыг нь ерөөв.

Таны сурталчилгаа