Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 9 дүүргийн хэмжээнд “Нэгдүгээрт хүүхэд” аяныг өрнүүлж байна.
Тус аяны хүрээнд нийслэлийн төр захиргааны болон нийслэлийн өмчит төсөвт байгууллага, аж ахуйн тооцоот болон боловсрол, эрүүл мэнд, цагдаа, онцгой, дүүргүүдийн харьяа байгууллагууд болон аж ахуй нэгж байгууллагуудын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-өөр дамжуулан хүүхдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн эрх, хамгааллын ажлыг эцэг эхийн оролцоотойгоор зохион байгуулах юм.
‘’Нэгдүгээрт хүүхэд’’ аяны зорилго нь хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүүхэд хамгааллын түншлэлийг сайжруулах мөн хүүхдийн орчны эрсдэлт нөхцөлд өртөх, осол гэмтэлд орохоос урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон талт ажлуудыг үр дүнтэй зохион байгуулахад оршиж буй юм. Өнөөдөр Налайх дүүргийн ЗДТГ-т Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс ‘’НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД’’ АЯНЫ ТУГ-ийг хүлээлгэн өглөө.