Олон улсын энхийг сахиулагчдын өдөр, Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргээ оролцуулж эхэлсний 21 жилийн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Монгол дайчин” энх тайвны төлөөх бүх нийтийн гүйлтийн тэмцээнд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн баг тамирчид ганзага дүүрэн оролцлоо.
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд болон төрийн цэргийн байгууллагуудын олон тооны баг тамирчид тэсвэр хатуужил, хурд хүчээрээ өрсөлдсөнөөс тус ангийн Цэргийн цагдаагийн ротын ахлах ахлагч Э.Оюундэлгэр “Монгол дайчин” /цэргийн хувцастай, 10 килограмм ачаатай/ эмэгтэй 10 километрийн гүйлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн юм.
Мөн багийн нэгдсэн дүнгээр хүрэл медаль, “Бүх нийтийн гүйлт”-ийн төрөлд багийн дүнгээр алтан медаль, байгууллагын дүнгээр тэргүүн байрт шалгарсан бахдам амжилтыг үзүүлэв.
Ахмад Т.ДЭЛГЭРМАА