Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрт малчдын орлогыг улирлын нөлөөнөөс хамаарал багатай байлгах зорилготой “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Удам залгасан 30 залуу малчин гэр бүлд зориулсан сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
Мөн эрдэнэт мал сүргээ өвлөн маллаж, өсгөн үржүүлэхээр малч удмыг залгасан залуу гэр бүлүүдийг бодлогоор дэмжиж, 15 сумын 30 удам залгасан залуу малчин өрхөд өргөө цагаан гэр бэлэглэлээ.