Цаг үеийн мэдээ

Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл ТББ нь Рио Тинто Монгол-ийн дэмжлэгтэйгээр Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, ардын хувьсгалын 102 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг 2023 оны 7 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Хүй Долоон Худгийн “Монгол Наадам” цогцолборт 15 дахь жилдээ зохион байгуулна.

“Соёлын наадам” нь 2008 оноос зохион байгуулагдаж, 2015 оноос Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор багтаж, өдгөө Монголчуудын хүсэн хүлээдэг наадам болсон. 

Наадмын зорилго нь наадамчин олонд Монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлийг толилуулах, соёл, уламжлалаа хайрлан хүндэтгэх, эрхэмлэн дээдлэх сэтгэгдлийг төрүүлэх, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оршино. 

Наадмын хүрээнд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн уртын дуу, богино дуу, морин хуур, бий биелгээ (уламжлалт бүжиг), хөөмий, Монгол тууль гэх мэт язгуур урлагийн төрлөөр дэглэсэн “Монгол эрдэнэ” ардын урлагийн тоглолт болох бөгөөд Монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан “Монголын нэг өдөр-Соёлын отог” асруудаар аялж, “Язгуур урлаг”, “Монгол цайны соёл”, “Цагаан идээний соёл”, “Айрагны соёл”, “Казах соёлын гэр”-ээр зочилж, Цаатан түмний урцанд саатан, ардын уламжлалт тоглоом наадгай, нүүр будалт ба хөрөг зураг, уран бичлэг, эсгий урлал, монгол угсаатны хувцас, эд өлгийн зүйлстэй танилцаж, “Аварга Монгол” баримлуудтай хөргөө татуулах боломжтой.

"СОЁЛЫН НААДАМ” НҮҮДЭЛЧДИЙН УРЛАГ СОЁЛЫН БАЯРЫН ХӨТӨЛБӨР

2023 оны 7 дугаар сарын 11-ны өдөр

10.30 “Морьтны гайхамшиг” шоу үзүүлбэр

11:00 “Монгол эрдэнэ” тоглолт

12:00 “Хөх баавгайн домог” - ардын язгуур урлагийн тоглолт 

12:30 Язгуур урлагийн тоглолт 

13:30 “Морьтны гайхамшиг” шоу үзүүлбэр 

14:00 “Монгол эрдэнэ” Соёлын наадмын нээлт

15:30  ӨМӨЗОрны Ордос хотын Отог хошууны тоглолт “Алтан жигжуухай хамтлаг”

16:10 “Морьтны гайхамшиг” шоу үзүүлбэр

16:30 Халимагийн дуу бүжгийн тоглолт 

20:00 Орчин үеийн урлагийн тоглолт

21:00 Тууль хайлах цаг

2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр

10.00 “Морьтны гайхамшиг” шоу үзүүлбэр

10:30 “Монгол эрдэнэ” тоглолт 

11:30 Язгуур урлагийн тоглолт

12:00 “Хөх баавгайн домог” - ардын язгуур урлагийн тоглолт 

14:00 “Морьтны гайхамшиг” шоу үзүүлбэр

14:30 “Монгол эрдэнэ” тоглолт 

“МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” СОЁЛЫН ОТОГ

- “МОНГОЛ ХҮН” ОТОГ

- Монгол улс дахь угсаатнуудын талаарх мэдээлэл

- Монгол хувцас, гоёл чимэглэл

- Монгол хувцас өмсөх

 “ГЭР БҮЛ” ОТОГ

- Угийн бичиг хөтлөх ёсон, холбогдох мэдээлэл

- Монгол айлын өдөр тутмын зан үйлүүдээс

- Чулуун наадгай

“ТӨРТ ЁС” ОТОГ

- Монгол төрийн бэлгэ тэмдгүүдийг таниулан сурталчлах

- Төрийн ёслолууд 

- Монголын их хаадын хөрөг

“ЭХ НУТАГ” ОТОГ

- Байгаль хамгаалах ардын мэдлэг ухаан, 

- Монгол орны газар нутаг, амьтан, ургамлын гайхамшгаас 

- Монгол эх нутгийн талаарх ая аялгуу, хөгжмийн бүтээлүүд 

“МОНГОЛ ХЭЛ” ОТОГ

- Гэрийн ерөөл, магтаал

- Жороо үг, зүйр цэцэн үг, дайралцаа үг, дунд хуруу олох

- Монгол модон шатар тоглох, даалуу тоглоход хэлэх үгс

- Нутгийн аман аялгуу

“ЭРДЭМ БОЛОВСРОЛ” ОТОГ

- Гэрийн ерөөл, магтаал

- Жороо үг, зүйр цэцэн үг, дайралцаа үг, дунд хуруу олох

- Монгол модон шатар тоглох, даалуу тоглоход хэлэх үгс

- Нутгийн аман аялгуу

“ЁС СУРТАХУУН” ОТОГ

- Монголчуудын мэндлэх хүндлэх ёсон

- Монголчуудын бэлгэдэл, цээрийн ёсон

- Үлгэрээр хүүхэд хүмүүжүүлэх ёсон

“ӨВ СОЁЛ” ОТОГ

- Соёлын биет өв, монгол ахуйн бичил музей

- Соёлын биет бус, тоглоом наадгай

- Шагайн харваа

“НҮҮДЭЛЧНИЙ УХААН” ОТОГ

- Ордос хуримын зан үйл

- Мэндлэх, хүндлэх ёсон

- Монгол найр, наадаан

ЯЗГУУР СОЁЛЫН ӨВ

- Монгол бий биелгээ

- Монгол цуур 

- Монгол тууль

- Уртын дуу

- Дархад, цаатны соёлын өв

МОНГОЛЧУУДЫН ИДЭЭ, УНДААНЫ СОЁЛ

- Монголчуудын цагаан идээ боловсруулах арга ухаан

- Монгол цай, холбогдох зан үйл

ХӨХҮҮРИЙН АЙРАГ

- Хөхүүр хийх уламжлалт арга ухаан

- Хөхүүрийн айраг исгэх соёл

- Хөхүүрийн айраг

- Дэмбээ наадаан

КАЗАК СОЁЛ

- Казах гэр, ахуйн соёл

- Казах хувцас

- Домборын аялгуу, дуу хөгжим

Таны сурталчилгаа