Цаг үеийн мэдээ

Стандарт, хэмжил зүйн газрын даргын С/31 тоот тушаалаар эрүүл мэнд, эмнэлгийн тусламжийн стандартчиллын техникийн хорооны хуралдаанаар эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 үндэсний стандартыг шинээр баталлаа. 

Уг стандарт нь эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж буй үйлчилгээ эрхлэгч байгууллагын ажилтанд болон ажлын байранд тавих ерөнхий шаардлагыг тогтоосон байна. Стандартыг эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгчид дагаж мөрдөх юм.

Энэхүү стандартыг хэрэглэхдээ доорх стандартуудыг эш татан хэрэглэнэ гэдгийг Стандартчилал техникийн хорооны мэргэжилтэн онцоллоо.

Үүнд: 

• “MNS 5283, Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага; 

• MNS 5973, Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг төлөвлөхөд ногоон байгууламжийн ойртох зай, хэмжээ; 

• MNS 6055, Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин. Үндсэн шаардлага; 

• MNS 6392, Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага; 

• MNS 6775, Хаяг, хаягийн бичвэрт тавих шаардлага; 

• MNS ISO 9001, Чанарын менежментийн тогтолцоо. Шаардлага; 

• MNS ISO 45001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх заавар” зэргийг оруулжээ.

Уг стандарт нь 2023 оны 07-р сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ.

Таны сурталчилгаа