Цаг үеийн мэдээ

Юнескогийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвд Монгол улсаа төлөөлөн бүртгэгдсэн Хөхүүрийн айргийн соёлын Монголын хамгийн том баяр "АЙРАГ ФЕСТИВАЛЬ- 2023" 14 дэх удаагийн наадмын хамгийн гол тэмцээний нэг болох “ХАМГИЙН САЙХАН АЙРАГ ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-ны  хамгийн сайхан айргаар Баян-Агт сумын 4-р багын малчин Д.Гямцын айраг шалгарлаа. Мөн Дэд байранд  Баян-Агт сумын 5-р багын адуучин Д.Бямбадоржийн айраг, Гутгаар байранд Баян-Агт сумын 4-р багын адуучин Б.Мөнхбуянгийн айраг тус тус шалгарлаа.

Айргийн соёлын салшгүй нэгэн хэсэг болсон “ДЭМБЭЭ САЙН УУ ХӨ” тэмцээний шилдгүүдээр Эрэгтэй төрөлд Тэргүүн байр Л.Ачит, Дэд байр Д.Уламбаяр, Гутгаар байр Д.Мянганбаяр нар тодорсон бол Эмэгтэй төрөлд Тэргүүн байр О.Баасансүрэн, Дэд байр П.Долгорсүрэн, Гутгаар байр Д.Мөнхцэцэг нар тус тус шалгарлаа. 

Мөн “АЙРАГ ХЭН САЙН УУХ ВЭ” тэмцээний шилдгүүд тодорч Эрэгтэй төрөлд Тэргүүн байрыг Д.Отгонболд, Дэд байрыг Баярбаясгалан, Гутгаар байрыг Э.Гансайхан нар эзэлсэн бол

Эмэгтэй төрөлд Тэргүүн байр Саранчимэг, Дэд байр Отгонжаргал, Гутгаар байр Ө.Гантуяа нар тус тус эзэллээ.