Цаг үеийн мэдээ

АМОС ТББ-ын санхүүжилтээр "SEE international" олон улсын байгууллага, Америкийн Нэгдсэн Улсын нүдний эмч, мэргэжилтнүүд 9 дүгээр сарын 04-нөөс 09 өдрүүдэд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. 

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг, УНТЭ-ийн НМЗТасаг, AMOS ТББ-ын урилгаар ирж ажилласан эмч, мэргэжилтнүүд нүдний мэс заслын эмчилгээ үйлчилгээ нэн шаардлагатай 70 орчим хүнд нүдний болор солих, даралт бууруулах, болон салстын мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэлээ. 

АНУ-д 6000 ам.доллароор үнэлэгдэх мэс заслыг үнэ төлбөргүй амжилттай хийж гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлсэн Олон улсын байгууллагын хамт олон санаачлан хамтран зохион байгуулсан эмч мэргэжилтнүүддээ нийт ард иргэдийнхээ өмнөөс  аймгийн удирдлагууд чин сэтгэлийн талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлж,  цаашид хамтран ажиллахыг уламжиллаа.

Таны сурталчилгаа