Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, 22-ын товчооны төв замаас Мал бордохын хэсгийн автобусны эцсийн буудал хүртэлх 1.8 км урт авто замыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж дууслаа. Тус зам нь 6 метр өргөнтэй, 2 эгнээ, явган хүний болон дугуйн зам бүхий уг бүтээн байгуулалтын ажил энэ оны 4-р сарын 1-нээс эхэлж, хугацаандаа ашиглалтад орлоо.