Гэмт хэрэгтнүүдийн арга улам нарийсаж, олон төрлийн аргаар бусдын хувийн мэдээллийг цуглуулдаг болжээ. Тэд үүнийгээ ашиглан хуурамч фейсбүүк үүсгэх, хууль бус вэбсайт, сугалаа тохирол, хууль бус цахим мөрийтэй тоглоом зэрэг рүү нэвтрэх нь түгээмэл.
Цаашилбал, шаардлагатай мэдээллийг тань цуглуулан таны Интернэт банк руу нэвтрэн санхүүгийн хохиролд хүргэх ч эрсдэлтэй.
Тиймээс регистрийн дугаар, утасны дугаар, дансны дугаар тэргүүт хувийн мэдээллээ танихгүй этгээдэд дамжуулах, нийгмийн сүлжээнд дэлгэхээс татгалзаарай.
Таны хувийн мэдээлэлд юу юу багтах вэ?
-Регистрийн дугаар
-Төрсөн он, сар, өдөр
-Төрсөн газар
-Оршин суугаа хаяг байршил
-Боловсрол, шашин шүтлэг
-Гэр бүл, эцэг эхийн нэр
-Хурууны хээ зэрэг таныг тодорхойлох боломжтой мэдээллүүд багтана.
Та яагаад хувийн мэдээллээ бусдаас нууцлах ёстой вэ?
Гэмт хэрэгтнүүдийн арга улам нарийсаж, олон төрлийн аргаар бусдын хувийн мэдээллийг цуглуулдаг болжээ. Тэд үүнийгээ ашиглан хуурамч фейсбүүк үүсгэх, хууль бус вэбсайт, сугалаа тохирол, хууль бус цахим мөрийтэй тоглоом зэрэг рүү нэвтрэх нь түгээмэл.
Цаашилбал, шаардлагатай мэдээллийг тань цуглуулан таны Интернэт банк руу нэвтрэн санхүүгийн хохиролд хүргэх ч эрсдэлтэй.
Тиймээс регистрийн дугаар, утасны дугаар, дансны дугаар тэргүүт хувийн мэдээллээ танихгүй этгээдэд дамжуулах, нийгмийн сүлжээнд дэлгэхээс татгалзаарай.
Дэлгэрэнгүйг: https://mba.mn/infosec/