БНХАУ-ын Тайюун хотод пара таеквондогийн гранпри өнөөдөр /2023.10.09/ эхэлж байгаа бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий дөрвөн удаагийн аварга, Ази тивийн таван алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, 58 кг-д ОУХМ Х.Тимербек, эмэгтэйчүүдийн 52 кг-д ДАШТ-ий хүрэл медальт У.Сүрэнжав, Э.Буяншагай нар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Лхагвадорж, Д.Батнасан нарын удирдлага дор тулалдаж байна. Тус тэмцээний өмнө Мексик улсад болсон пара таеквондогийн 10 дахь удаагийн ДАШТ болоход Монголын таеквондоч Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртсэн билээ.