Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэгээр ахлуулсан албаны төлөөлөл отрын бүс нутаг Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаанд ажиллаж байна.
Албаны төлөөлөл аймаг дундын отрын бүс нутгийн нөхцөл байдалтай танилцан, малчид иргэдэд тулгамдаж буй асуудал, саналыг сонсож, мэдээлэл солилцон ажиллалаа.
Хэнтий аймаг дахь отрын бүсэд бусад аймгаас өвчтэй мал дайран өнгөрч, өвчин тархах эрсдэлтэй, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг асуудлыг малчид онцолж байлаа.