Цаг үеийн мэдээ

БОАЖ сайдын А/77 тоот тушаал “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ны хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны алба хаагчид, байгаль хамгаалагчид хуурайшилтын үеийн нэгдсэн зохион байгуулалтад орж 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс  Намрын хуурайшилтын үеийн эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Тус эргүүл, хяналт шалгалтыг хуурайшилтын үе эхэлсэнтэй холбоотойгоор: 

- Иргэд, аялагчдын хөдөлгөөнийг хумих, батлагдсан аяллын жимээр ууланд аялах, агаарлаж алхах; 

- Ойн бүс орчим, ойд ил задгай гал түлэхгүй байх; 

- Байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулах; (мод хугалахгүй байх, самар жимс түүхгүй байх, зэрлэг амьтан үргээхгүй байх, үүсмэл хог бохироо хаяхгүй байх гэх мэт) 

- Хууль бус газар ашиглалт, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулахгүй байхыг газар дээр нь таслан зогсоох, урьдчилан сэргийлэх;

- Иргэд аялагчид, газар ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн хариуцлагатай байж хуурайшилтын үед ил задгай гал гаргахгүй байх, үүсмэл хог хаягдал, бохирдол үүсгэхгүй байх, хууль тогтоомж зөрчсөн аливаа үйл ажиллагаа гаргахгүй, явуулахгүй байхыг анхааруулж байна. 

ИРГЭД ТА БҮХЭН: 

- Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчигдөж буйтай холбоотой хууль бус үйлдэл, үйл ажиллагааг Хамгаалалтын захиргаанд мэдэгдэн хамтран ажиллахыг уриалж байна.

Таны сурталчилгаа