“Питсанулок-Пичит 2025” засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж буй.
Өнөөдөр болсон мастеруудын ангиллын бөөн гараат уралдаанд Монголын баг амжилттай оролцлоо. Тус уралдааны 50-55 насны ангилалд Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Д.Шинэбаяр алтан медаль хүртсэн бол, 60-64 насны ангилалд ОУХМ Д. Энх-Од мөнгөн медаль, 65-69 насны ангилалд ОУХМ Г. Анхбаяр хүрэл медаль хүртлээ.
Ийнхүү Монголын баг нийт нэг алт, долоон мөнгө, нэг хүрэл медальтайгаар тэмцээндээ өндөр амжилт үзүүлж байна.